Бан Ги Мун Солонгосын асуудлаарх хэлэлцээг сэргээхийг уриаллаа

images675544443НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 6-р сарын 30-ны өдөр төлөөлөгчөөрөө дамжуулан, Солонгосын асуудлаарх хэлэлцээгээ сэргээхэд түлхэц үзүүлэхийг уриалсан байна.

Мөн өдөр Нью Йоркт дахь НҮБ-ын төв байранд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр Умард Солонгос ойрын зайн тусгалттай пуужин харвасан талаар сэтгүүлчийн асуултанд, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Дужаррик хариулахдаа, Бан Ги Муны хэлсэнчлэн Солонгосын асуудлыг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох замаар л шийдэж чадна, талууд шаардлагатай арга хэмжээ авч, хэлэлцээг хурдан сэргээхийг хүсч байна гэжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 30-ны өдөр, БНАСАУ-ын дээд удирдагч Ким Чун Уны удирдлаган дор БНАСАУ-ын ардын арми богино зайн тусгалттай пуужин хөөргөх дасгал сургуулилт хийлээ гэж мэдээлжээ. Уг мэдээнд пуужингийн төрөл болон цагийн талаар мэдээлсэнгүй. БНСУ-ын батлан хамгаалах яам 29-ний өдөр хэлэхдээ, Умард Солонгос мөн өдрийн үүрийн 4 цаг 50 минут мөн 58 минутад Солонгосын хойгийн зүүн тэнгис руу 500 км-ын богино зайн тусгалттай нэлээд пуужин харвалаа. Скад төрлийн пуужин байж магадгүй гэжээ.

/Баатар орчуулав /


URL:

Сэтгэгдэл бичих