Н.Алтанхуяг: Намаар талцвал ажил урагшлахгүй шүү
Өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгуудын Засаг дарга нартай цахим хурал хийсэн юм. Тэрээр засаг дарга нартай цахим хурал хийх үедээ багагүй бухимдуу байдгийг хэн ч мэдэх биз. Тэгвэл Засгийн газрын тэргүүний бухимдлыг өчигдөр Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив төрүүлж, хатуу сануулга авлаа.
Учир нь Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замыг болохгүй, бүтэхгүй хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг мушгин гуйвуулж байна хэмээгээд, Засаг даргыг төрийн бодлоготой санал нийлэхгүй бол ажлаа өгөхийг санууллаа.
Ерөнхий сайд “Би Засаг дарга нарт аль намынх байх нь хамаагүй, ажлаа сайн хий гэсэн шаардлага тавьдаг. Намаар талцвал ажил урагшлахгүй шүү. Өвөрхангай аймгийн Засаг дарга, МАН-ын гишүүн Д.Тогтохсүрэн нутаг орондоо их зүйл хийсэн. Ийм Засаг дарга нарыг дэмжиж ажиллана” гэсэн юм.
URL:














