Ганц худгийн шоронг дуудлагаар худалдана
Олноо Ганц худгийн хорих анги гэж нэрлэгдсэн 421-р хорих анги нь 1920-оод оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн хорих ангийн стандарт, шаардлагыг хангаагүй, хамгийн харгис хоцрогдсон хорих ангиудын нэг гэгддэг.
Энэ шоронд Р.Чойном, Ц.Дамдинсүрэн нарын сэхээтнүүд хилс хэргээр ял тулгуулан хэлмэгдэж, эрх чөлөөгөө хасуулж байсан түүхтэй аж. Гэвч УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар Ганц худгийн гэх тодотголтой хорих ангийг татан буулгахаар болжээ. Түүнчлэн Ганц худгийн барилгыг дуудлага худалдаанд оруулж, газрыг нь иргэдэд олгохоор болсон байна.
Эх сурвалж:shudarga.mn
URL:





