Ш.Сайхансамбуу, Б.Батбаяр хоёр хаачив
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, Б.Батбаяр хоёр сүүлийн арав гаруй хоног эзгүй байлаа. Тэднийг хаачсан талаар Төрийн ордноор олон таамаг “тэнүүчилж” явна.
Эрхэм гишүүд өмнөд хөршид байгаа гэх бөгөөд хүүхдүүд нь чихнээс нь хонх уясны “ач”-аар Хятадын цагдаагийнхныг царайчилж яваа сурагтай.
Хэсэг гишүүдийн хүүхдүүд мансууруулах бодисны хэргээр Хятадад саатуулагдсан тухай мэдээлэл гарснаас хойш дээрх хоёр эрхэм Төрийн ордонд нэг ч удаа харагдаагүй учир иймэрхүү яриа гарсан ч байж болох.
Усанд шидсэн чулуу шиг хаачсан нь тодорхойгүй байх хойгуур нь Ш.Сайхансамбуу гишүүний талаар үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл гарах болсон. Ямартай ч эрхэм гишүүн ажилдаа ирээд дээрх мэдээллүүдэд хариулт өгөх биз.
URL:













