Крис Браун хэнд хуримын санал тавьсан бэ?

uls_53bb6fd97a8c0_1

Дуучин Крис Браун хоёр жилийн турш үерхсэн загвар өмсөгч Карриече Трантайд хуримын санал тавьжээ. Карриече ч түүний саналыг хүлээж авсан бөгөөд тун удахгүй хавай арал дээр хуримлана гэдгийг Крис Брауны дотны найз  Бэйбир хэлжээ.

Крис Браун хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх хэрэгт холбоотой нь нотлогдож шүүхээс 1.1 жилийн хорих ял авсан. Харин үлгэр жишээ байсан хэмээн хугацаанаас өмнө суллажээ. Тэрээр сарын өмнө Лос Анжелес хотын захад байрлах “Стан” шоронгоос суллагдсан бөгөөд есөн сар хоригдсон билээ.


URL:

Сэтгэгдэл бичих