Б.Наранхүүгийн буянаар Дундговьчууд “ямаха”-жив

a425534d69693b74big  УИХ-ын гишүүн Б.Наранхүү Дундговь аймгийн бүх сумдад хятад мотоцикль өгч, нутгийнхаа иргэдийг баярлуулах талаар яригдаж байв.

Түүнийг хүлэг морь биш хятад мотоцикль нутгийнхаа ойтой сумдад өгч үргүйдэл, нуруу нугасны өвчин, цаашлаад осол гэмтэлд орох эх үүсвэрийг нь бэлтгэж өгөх нь хэмээн шүүмжилж байсан билээ.

Тэрбээр, өөрийнхөө төрсөн сум болох Дундговь аймгийн Өлзийт сумынхаа иргэдэд бүгдэд нь 90 жилийн ойн бэлэг болгож мотоцикль бэлэглэнэ гэдгээ амласан бол мөн Дундговь аймгийн төв Сайнцагаан сум байгуулагдсаны 90 жилийн ойд 90 мотоциклиор бэлэг барихаар болжээ. Ойн баяр долдугаар сарын 10, 11-нд болох юм байна.

Гэхдээ мотоциклийг зүгээр ч нэг бэлэглэхгүй бөгөөд 90 ширхэг “Ямаха” мотоцикл сугалаагаар сугалуулж, азыг нь сорихоор шийджээ. Сугалаагаар эзэд нь тодрох “будаг нь ханхалсан” мотоциклуудаа эрхэм гишүүн өнгөрсөн даваа гарагт Сайнцагаан сумын төв талбайд эгнүүлэн өрсөн нь цахим ертөнцөд шуугиан тариад байна.  Тун удахгүй Дундговьт “ямаха” унаагүй хүн байхгүй болох нь ээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих