Т.Баясгалангийн заналхийлэл
Анхныхаа нөхрөөс салсан, төрсөн хүүгээ нөхөр дээрээ хаяад явсан гэдэг таагүй хэл аманд өртдөг МУГЖ, дуучин Т.Баясгалан УИХ-ын гишүүн асан Д.Батбаяртай ханилж, төрөх эмнэлэг байгуулж, телевиз удирдаж, элсний харьер хүртэл ажиллуулж, цагаан хоолны газар нээж, бизнест тун амжилттай яваа. Тэрээр өөрийг нь элдвээр муулдаг хүмүүст зориулан тун хатуу үгтнй сануулга гаргаад байгаа гэнэ. “Би бурханд хайртай. Бурхан ч надад хайртай гэж боддог.
Миний амьдрал бурхны зурсан зургаар л яваа. Намайг муулах хүмүүс орчлон дээр байдаг бол тэгж л заяагдсан хүмүүс байх. Гэхдээ “Тэнэг хүн тэнгэртэй тэрсэлдэнэ” гэж нэг үг бий. Намайг муулаад, надаас нуугдаж чадсан ч тэнгэрээс нуугдаж чадахгүй. Намайг муулж олсон тэр мөнгө нь үйлийн үр болоод өөрт нь хэд дахин муугаар тусна гэдгийг ухаараасай, тэд” хэмээн хараах, ерөөхийн завсар сануулга өгч байна.
shudarga.mn
URL:






