М.Нара олныг алмайруулав
Задгай яриа, секси хувцаслалтаараа олонд танигдсан дуучин М.Нара өнгөрсөн ням гаригт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Хунт нуур” балетийг үзэхээр ирсэн байв. Гэхдээ тэр энэ үдэш хаана ямар тоглолт үзэх гэж байгаагаа ухамсарлаагүй бололтой. Театрт цугласан үзэгч, зочдыг алмайруулсан гэхэд болно. Учир нь М.Нара хар өнгийн задгай энгэртэй, нуруу нь ил гарсан даашинзаар гангарч, “sexy” бүсгүй гэдгээ нотлох шиг болов. Түүний хөх олон залуусын нүдийг хужирлаад авав. Зарим нэг үзэгчид түүнийг хараад “Орчноо мэдэрч сурах хэрэгтэй юм байна даа, арай дэндүү юм. Гэтэл топ модель Э.Одгэрэл, мисс Ч.Мичидмаа нар ямар гоё хувцаслаж ирсэн байна аа” хэмээн харьцуулж ярьцгааж байв.
Сонгодог урлагийн ариун сүм болсон театрт балетийн урлагийн ноён оргил П.И.Чайковскийн “Хунт нуур” балетийг үзэх гэж ингэж хувцасласан олон хүмүүсийн эгдүүцлийг хүргэх шиг болсон.
М.Урин
URL:







