Хэн маань ч ялгаагvй ганц сайхан vгээр дутаж л явдаг
Монголчууд бид гvндvvгvй сайхан, даруу тєлєв царайлчихаад єдєр хоногийг аргацааж явтал гарцаагvй нэгэнд нь хэрэгтэй байгаа урмын сайхан vг, баяр талархлын сэтгэл маань бидний хажуугаар нисэн одож хорвоогийн амьдрал дуусчихсан байдаг. Єєрєєсєє харамлаж єрєєл бусдадаа дуулгаж амжаагvй нинжин сайхан vгсээс єрсєєд зvрх зvсч, сэтгэл жихvvцэн даарч, дотор давчдам муу муухай vгс хэзээний бэлэн тvргэн урсан гарах нь гайхаж цочмоор.
Сэтгэлээр гундаж, итгэлээр хазайж яваа хэн нэгэндээ яг л хэрэгтэй байгаа ганц сайхан vгийг бид бvхэн хэлж сураагvйгээс хаа нэг “єдрийн од” шиг оноод хэлчихвэл ийм хvндлэлд бэлэн байгаагvй нєгєєх нь ч бараг л доромжлол мэтээр тун ч ёозгvй хvлээж авах нь олонтой. Єнєєдєр чи сайхан харагдаж байна шvv гэвэл “Битгий доромжлоод байгаарай, муухайгаа мэдэж байна шvv” гэнэ. Найз минь чамд ёстой их баярласан шvv гэвэл “За за юун сvртэй юм бэ” хэмээн хариуг нь дор нь барина. Хайрт минь чамдаа хязгааргvй хайртай шvv гэвэл “Чи чинь юу болоод нялуураад унав ямар нэгэн юм болоо юу” гэх нь бий. Аян замдаа сайн яваад ирээрэй гэвэл “Энэ єнєєдєр яагаад долигноод байна буцаад ирэхэд ямар нэгэн юм гуйх нь дээ” гэж бодож ч магадгvй.
Хvн бvр л урмын сайхан vгээр дутаж, дотор сэтгэлдээ бэтгэрч явдаг. Хийж бvтээснийхээ, бусдыг баярлуулсныхаа тєлєє хэн нэгнээс сонсох талархал, урмын сайхан vгс нь бид бvхний зvрх сэт-гэлд баяр баясгалан авч ирж, шувуу мэт дvvлэн нисэх эрч хvчийг хайрладаг. Аав, ээждээ магтуулж сайхан vг сонссон энхрий бяцхан vрсийн нvд нь очтон гялалзаж, єєрєє ч мэдэлгvй хєєрєн онгирох нь ямар єхєєрдмєєр харагддаг билээ дээ. Хvн л бол хvн шvv дээ. Нас биед хvрсэн гээд бид бvхний баясан догдлох сэтгэл бяцхан хvvхдvvдийнхээс тэс єєр болчихгvй. Бусдад урмын сайхан vг хэлж, баярлаж байхыг нь харахдаа єєрєє ч баярлаж баясдаг хvмvvс ямагт єєрєєсєє гэрэл гэгээ цацруулж єнгєлєг жавхаатай, наснаасаа залуу харагддаг. Хайртай хань, алаг vр, асралт аав ээж, хамт олон, анд нєхєд бvгд л урмын сайхан vгээр дутаж л яваа. Хань минь чи миний итгэл найдвар шvv. Охин минь, хvv минь чамайг эрдэм мэдлэгтэй, єгєємєр сэтгэлтэй хvн болж байгаад аав, ээж нь vнэхээр баяртай явдаг. Миний тєлєє хийсэн бvхэнд тань насаараа баярлаж, єдєр болгон та хоёртоо залбирч явдаг шvv ижий аав хоёр минь. Найз минь чинийхээ халуун сэтгэлийн илчийг байнга мэдэрдэг. Та бvхний дэмжлэг, тусламжаар миний ажил, амьдрал єєдрєг бvтэмжтэй байдаг шvv хамт олон минь гэхчилэн чин сэтгэлээсээ хэлж байх талархал, урмын сайхан vгс бидний єдєр тутмын амьдралд vнэхээр дутагдаж байгаа. Гэхдээ зусар хоосон биш, чин сэтгэлээсээ хэлж чадах урам, талархлын хэдхэн vгс л хvний зvрх сэтгэлийг бvлээцvvлдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгvй. Юу ч болоогvй байхад зусар зулгуй vгсийг хаа хамаагvй урсгаад унавал цаад хvнээ ч ядрааж єєрєє ч эвгvй байдалд орох нь гарцаагvй юм. Ганц сайхан vгээр дутаж явах vед нь л гарцаагvй тэр vгийг нь онож хэлбэл тэр чинь жинхэнэ буян юм аа. Хvний сэтгэлийн далд нандин утсыг онож хэлсэн ганц сайхан vг тэр хvнийг хєглєж, сэтгэлээс нь ундран гарах гайхамшигт сайхан эгшиг аялгуу нь таны зvрх сэтгэлийг ч уяруулан хайлуулах ид шидтэй юм шvv.
URL:













