Монгол улсын ордыг наймаалцжээ

Хонконгийн тэрбумтнуудын дотор Малайз, Хятадын зах зээлд нэр хүндтэй Роберт Кук нэрлэгддэг. Түүний Малайз дахь “Кук” групп нь 12.5 тэрбум ам.доллараар тоологдох хэмжээний хөрөнгөтэй аж. Тэрбээр бүр Монгол Улсад хүртэл нүүрсний ордын лицензтэй байжээ. Манай улсын Баруун нарангийн нүүрсний ордод тус групп 464 сая ам.долларын хамтран эзэмших гэрээ байгуулж тохиролцоонд хүрсэн байдаг.

Р.Кук Баруун нарангийн нүүрсний ордыг Хонконгтой хувь нийлүүлж, уг төсөлд оролцжээ. Гэхдээ “Кук” групп гурван жилиин өмнө уул уурхаин “Керри” компанид Баруун нарангийн ордыг 259 сая ам.доллараар худалдсан байна. Р.Кукийн уг наймааг БНХАУ ихэд сонирхож байжээ. “China Morning Post” сонинд нийтэлснээр түүнийг Шангри-Ла төслийн хүрээнд яригдаж байсан тансаг зэрэглэлийн зочид буудлууд болон элсэн чихэр, газрын тосны бизнес нь алдагдалд оруулж эхэлсэн хэмээн бичжээ.

Энэ нь түүнийг Хятадын зах зээлээс хөндийрч магадгүйг анхааруулсан аж. Тухайн үед Хятадын эдийн засаг, бараа материалын индекс туйлдаа хүртэл унажээ. Тус улсад есөн сарын турш санхүүгийн хямрал нүүрлэж, тавдугаар сард дээд амжилт тогтоов. Гэхдээ Хонконгийн эдийн засгийн графикт арай өөр дүр зураг ажиглагдсан байна.

Магадгүй энэ нь Р.Кукийн Хонконгийн өсч буй зах зээлийг сонирхох шалтгаан болж эхэлсэн нь лавтай. Ингэснээр “Нан Фун”, “Кук”, болон “Дэ Пик” корпораци Азийн зах зээлд уул уурхайн маш том бүлэглэл үүсгэж байтаагийн нэг илрэл болжээ. Мөн шинжээчдийн үзсэнээр Австрали, Канадын компаниудыг зайлуулах төлөвлөгөө уул уурхайн зах зээлд монополь болохыг хүссэн Хонконг боловсруулж байгаа гэнэ.

Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих