Эртний үнэт олдвор олдлоо
Нийслэлийн Баянгол дуүргийн XVI хорооноос эртнийх байж болзошгүй 261 ширхэг үнэт олдвор олджээ. Иргэн Б хуучин байшингаа нураан шинэ байшин барихаа хундаам цутгах үед газрын хөрсөн доороос их хэмжээний зоосон мөнгө гарч ирсэн байна. Эдгээр зоос нь Хятад улсын худалдаа наймаанд ашиглаж байсан ионшгойд гэх зоос байж болзошгүй хэмээн албаныхан таамаглаж байна.
Харин энэхүү олдворыг хэдий үеийнх болохыг тогтоохоор одоогоор ажиллаж байгаа аж. Мөн ирргэний үүргээ ухамсарлаж эртний түүхийн дурсгалт үнэт зүйл олбол холбогдох төрийн болон судалгааны байгууллагуудад өгч урамшуулал авдаг хуулийн заалттай байдаг. Эртний үнэт олдвор олсон иргэн тухайн зүйлийн үнэлгээнийх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авч улсын орлого болгодог юм.
ЧОЙ
URL:













