Дэлхийн III дайн 9-р сард дэгдэж магадгүй

watermark.phpУкраины Ерөнхийлөгч Петр Порошенко энэ оны 9-р сард НАТО-той хээрийн хамтарсан сургуулилт хийхээр товоо гаргажээ. Талуудын хээрийн сургуулилт одоо дайн дажин ид өрнөж байгаа Украины зүүн өмнөд нутагт, Оросын хилийн ойролцоо явагдах аж.

Порошенко “9-р сарын 1 гэхэд зүүн өмнөд нутагт цэргийн ажиллагааг дуусгана” гэж Америкийн талд амлажээ.

Харин тусгаар тогтнолоо зарласан Донецк, Луганскийн эрх баригчид “Бид 9-р сарын 1-нээс хойш ч оршин тогтносоор байх болно” гэж мэдэгдлээ.

НАТО хилийнх нь дэргэд намар ирэх болохоор ОХУ шуурхай арга хэмжээ авч эхэллээ. Оросын Ерөнхийлөгч Путиний тэргүүлсэн тус улсын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны талаар манай сайт өмнө хүргэсэн. Энэхүү хуралдааны хаалттай, нууц хэсэг дээр яг энэ асуудлыг авч хэлэлцжээ.

Оросууд “Украин хэрэв зүүн өмнөд нутгийн салан тусгаарлагчдаа дардаг юмаа гэхэд сэтгэл ханахгүй. Крым, Севастополийг буцаан авахаар байлдана” гэж тооцоолж байгаа тул зохих арга хэмжээг авч эхэлсэн гэнэ.

Тэгэхээр украинчууд цэргийн хээрийн сургуулилт хийх нэрээр НАТО-г нутагтаа оруулж ирэх нь тодорхой боллоо. Украин тэгээд НАТО-той хүч хавсран Оросын Крым, Севастополийг авна гээд дайрвал үнэхээр Дэлхийн III дайн эхэлж магадгүй юм шүү.

www.mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих