Дэлхийн хамгийн хачин зоогийн газрууд
Дэлхийн хамгийн сонин хачин зоогийн газар, ресторануудыг танилцуулж байна.
1. Энэ нь 150 фүүт буюу ойролцоогоор 46 м-н өндөрт агаарт хооллоно гэсэн үг. 22 хүний суудлын багтаамжтай, тусгайлан хийгдсэн эдгээр ширээ сандлууд өргөгч машинаар дээш болдог ажээ. Лас Вегас руу энэ жилийн он солигдох мөчид нээлтээ хийхээр зорьжээ.

2. Ithaa
Ithaa гэсэн энэ нэртэй ресторан нь дэлхийн хамгийн анхны усан доор байршиж буй хоолны газар ба Conrad Maldives Rangali Island гэдэг газар 2007 оны 4 сард нээгдсэн ажээ.


Гэхдээ энэ байгууламж нь Шинэ Зеландад загварыг нь гаргаад Сингапурт угсрагдаж, дараа нь Maldives руу зөөж авчирчээ.
3. W’Duck Жорлонгийн суултууран ресторан
Зарим хүмүүсийн сонирхолыг татах ч жорлон дээр суун хоол идэнгээ жорлонгийн цаасаар амаа арчих нь танд таалагдах болов уу? W’Duck ресторан нь Португалд байршдаг ба энэхүү содон сонин, эсвэл хэн нэгний сэжиг хүрмээр хооллох боломжийг хүмүүст олгодог ажээ.

4.Hobbit House
Дэлхийн хамгийн жижигхэн биетэй зөөгчид болон эзэдтэй ресторан бол Хоббит ажээ. Энэ ресторан сайхан хоолтой бас амьд хөгжимтэй.

5.Sushi Restaurant
Sushi-г эрэгтэй эсвэл эмэгтэй хүний бие дээрээс идмээр байна уу? Тэгвэл та зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан энэхүү рестораныг West Hollywood-н Sunset strip-ээс олж болох ажээ. Та сэжиглэсэний хэрэггүй, учир нь тэдгээр хоолууд моелын биед хүрэхгүйгээр бананы навчин дээр тавигддаг юм байна.
Sushi-г эрэгтэй эсвэл эмэгтэй хүний бие дээрээс идмээр байна уу? Тэгвэл та зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан энэхүү рестораныг West Hollywood-н Sunset strip-ээс олж болох ажээ. Та сэжиглэсэний хэрэггүй, учир нь тэдгээр хоолууд моелын биед хүрэхгүйгээр бананы навчин дээр тавигддаг юм байна.

6.Та бүхэн ханануудад нь бэлгэвчүүд байрлуулсан, хивснүүд нь бэлгэвчний зурагтай ресторанд хооллохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ газар таныг хооллосоны дараа чихэр, гааны оронд том саванд хийсэн бэлгэвчүүдийг танд санал болгох ажээ.

URL:













