Гал зогсоох саналыг Израиль, “ХАМАС” хүлээн авчээ

527-140720444851d4380b65c4c9ab248b7719429c5e6e_LИЕРУСАЛИМ. /AFP/. Байлдааны ажиллагаагаа 72 цаг зогсоохыг хүссэн Египетийн саналыг Израиль болон Палестины лалын “ХАМАС” бүлэглэлийн удирдагч нар хүлээн авлаа. Түр эвлэрлийн хугацаа орон нутгийн цагаар өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхэлнэ.

Египетийн зуучлагч нар “ХАМАС”-ын төлөөлөгчидтэй өчигдөр Каир хотод уулзан Газын зурваст байлдааны ажиллагааг зогсоох тухай хэлэлцжээ. Гурав хоног гал зогсоох хугацаанд Каирт болох дээд түвшний хэлэлцээнд төлөөлөгчдөө илгээхийг Израиль болон “ХАМАС”-аас Египет хүссэн байна.

Гал зогсоох саналыг Израиль хүлээн авсан нь байр сууриа зөөллөж байгаагийн илрэл бололтой. Израилийн удирдагч нар урьд нь “ХАМАС”-тай хэлэлцээ хийхээс татгалзаж, тус бүлэглэлийг гал зогсоох хэлэлцээрийг удаа дараа зөрчсөн гэж байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих