26 компанийн арилжааны эрхийг хязгаарлалаа
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын энэ өдрийн 117 дугаар тушаалаар “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 26 гишүүн компанийн арилжаанд оролцох эрхийг хязгаарлажээ. Энэ сарын 11-ний өдрөөс эхлэн холбогдох журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх хүртэл арилжаанд оролцох эрхийг нь хязгаарлах юм байна.Үнэт цаасны арилжаанд оролцох эрх хязгаарлагдсан гишүүн компаниудын жагсаалт:
| № | Гишүүн компанийн нэр |
| 1 | Ай трейд ХХК |
| 2 | Аргай бэст ХХК |
| 3 | Бага хээр ХХК |
| 4 | Бумбат Алтай ХХК |
| 5 | Грандлайн ХХК |
| 6 | Грийт секьюритис ХХК |
| 7 | Ди си эф ХХК |
| 8 | Лайфтайм инвестмент ХХК |
| 9 | Мөнх огторгуй ХХК |
| 10 | Новел инвестмент ХХК |
| 11 | Өндөрхаан инвест ХХК |
| 12 | Сикап ХХК |
| 13 | Скайхан капитал ХХК |
| 14 | Тавантолгой хишиг ХХК |
| 15 | Түшиг траст ХХК |
| 16 | Хүннү Эмпайр ХХК |
| 17 | Эм Ай Си Си ХХК |
| 18 | Эм Даблью Ти Эс ХХК |
| 19 | Эф Си Икс ХХК |
| 20 | АБЖЯ ХХК |
| 21 | Догсон ХХК |
| 22 | Зууны гарц секьюритис ХХК |
| 23 | Очир-Эрдэнэ инвест ХХК |
| 24 | Соёмбо инвестмент корпораци ХХК |
| 25 | Юу Би Би Ди ХХК |
| 26 | Би Би Эс Эс ХХК |
URL:








