Нагасакиг бөмбөгдсөнөөс хойш 69 жил өнгөрчээ

c162923d296402e4c544d7049fce55e8_LНАГАСАКИ. /NHK/. Японы баруун нутгийн Нагасаки хотод АНУ цөмийн бөмбөг хаяснаас хойш яг 69 жил өнгөрчээ.

1945 оны наймдугаар сарын 9-нд энэ хотод АНУ-ын бөмбөгдөгч онгоц цөмийн бөмбөг хаяж байсан юм. Үүнээс гурав хоногийн өмнө Хирошима хотод мөн АНУ цөмийн цохилт өгч байсан билээ.

Өнөөдөр болсон дурсан санах арга хэмжээнд 5600 хүн, тэдний дотор цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс, тэдний гэр бүлийнхэн оролцжээ.

Оролцогчид өглөөний 11:02  цагт дуугаа хураан хүндэтгэл үзүүлсэн байна. 1945 оны наймдугаар сарын 9-ний яг энэ цагт Нагасакид цөмийн бөмбөг хаясан юм. Үүний уршгаар 80 мянган хүн амь үрэгдсэн билээ.

Энэ арга хэмжээний үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Цөмийн бөмбөгдөлтөд өртөж, ихээхэн гарз хохирол, зовлон шаналал амссан цорын ганц улс бол Япон. Тиймээс Японы ард түмэн цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг бий болгохын төлөө ажиллах үүрэг хариуцлагыг хүлээсэн. Бид үүний төлөө ажиллах болно” гэсэн юм.

Г.Доржханд

 


URL:

Сэтгэгдэл бичих