Болзолтойгоор гал зогсооно гэв

erwrweesd   9-нд “Донецк Ардын Бүгд Найрамдах Улс”-ын ерөнхий сайд Виталий Захарченко хэлэхдээ, Донецкийн бүсийн хүмүүнлэгийн хямрал цаашид гаарахаас сэргийлэхийн тулд иргэний зэвсэгт хүчин гал зогсоохоор бэлтгэж байна гэжээ. Түүнчлэн тэрээр цохон тэмдэглэхдээ, хэрэв Украины эрх баригчид цэрэг дайны ажиллагаагаа үргэлжлүүлэхэд хүрвэл, хэчнээн хүндрэл бэрхшээлтэй байлаа ч гэсэн иргэний зэвсэгт хүчин дайнд туйлбартай бэлтгэх юм гэжээ.

10-нд Украины Аюулгүй байдал болон батлан хамгаалах хорооны хэвлэлийн төлөөлөгч Владимир Лисенко хэлэхдээ, Украины зүүн бүсийн иргэний зэвсэгт хүчин галаа зогсоохоор бэлтгэж байна гэдэг нь бодит алхам биш, хоосон амлалт юм. Иргэний зэвсэгт хүчин гал зогсоохыг хүсвэл, цагаан далбаа өргөж, зэр зэвсгээ орхих ёстой гэжээ.

Энэ оны 7-р сараас нааш, Украины засгийн газрын армиас зүүн бүсэд явуулах дайралтаа чангатгаж, иргэний зэвсэгт хүчний хяналтад байгаа хотуудыг толгой дараалан эргүүлэн авсан байна.

10-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров хэлэхдээ, Украины зүүн бүсэд маш яаралтай хүмүүлэгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Тэргүүн чухал үүргийн хувьд, ОХУ-ын тал нь Украин, Олон улсын Улаан загалмайн хороо болон НҮБ-ын Олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай Луханск болон Донецк мужид хүмүүлэгийн тусламж үзүүлэх асуудлаар зөвшилцөж байгаа, хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэх асуудлаар талууд тохиролцоонд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих