Монгол ажилчид 900 ам.долларын цалинтай ажилд орно

Манай улсын иргэд гадаад руу гарч ажиллах нь ихэссэн. Тэр тусмаа Солонгос улсад ажил сонирхол их байдаг. Тэгвэл ирэх долоодугаар сарын 16-наас эхлэн Солонгост ажиллах хүчийг бүртгэж эхэлнэ. Бүртгэлийг ирэх сарын 7-ны өдөр зарлаж, 16-наас эхлэн бүртгэж эхлэх аж. Бүртгэлийн хугацааг дуусмагц  шалгалтын  бэлтгэлд орно.

Бүртгүүлсэн хүмүүсээс есдүгээр сарын эхээр гурван үе шаттайгаар хэлний түвшин тогтоох шалгалт авах юм байна. Албаны хүмүүсийн хэлж буйгаар энэ жил манай улсаас 5000 ажилчин Солонгосыг зорих гэнэ. Тэднийг 900 ам.доллартай ажлын байр хүлээж байгаа аж. Дашрамд дуулгахад, тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 900 гаруй ам.доллар болжээ.

А.Лхагва
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих