“Kenya Airways” Баруун Африк руу нислэг үйлдэхээ зогсооно
НАЙРОБИ. /Reuters/. “Эбола” вирусийн халдвар тархаж байгаатай холбогдуулан Баруун Африк руу нислэг үйлдэхээ түр зогсооно гэж Кенийн иргэний агаарын тээврийн “Kenya Airways” компани мэдэгдлээ.
Африкийн иргэний агаарын тээврийн томоохон компани “Kenya Airways”-ийн мэдэгдсэнээр, тус компани маргаашаас эхлэн Либери болон Сьерра-Леон руу нислэг үйлдэхээ түр зогсооно.
Мөн “Эбола” тархсан Гвиней, Либери болон Сьерра-Леоны зорчигчдыг маргаашаас эхлэн улс руугаа нэвтрэхийг Кенийн Засгийн газар хоригложээ.
Иргэний агаарын тээврийн хэд хэдэн компани, тухайлбал, “British Airways” Баруун Африк руу нислэг үйлдэхээ хэдийн зогсоосон юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, энэ вирус Баруун Африкаас үйлдэж байгаа нислэгээр дамжин халдварлах магадлал бага ч нисэх онгоцны зорчигчид болон багийн гишүүд түгшсэн хэвээр байна.
Г.Доржханд montsame
URL:





