Онигоо

onigoo_1-Чи чинь яасан хөөрхөн хүүхэд вэ. Ангийнхнаасаа жижигхэн
-Дутуу төрсөн юм л гэсэн штээ
-Хэн тэгж байна?
-Ангийнхан

Багш нь 6 настангаас
-Төрсөн өдрөө мэдэх үү?
-5 сарын 5-нд
-Хэдэн оны?
-Жил бүрийн

“-Чи чинь өчигдөр шөнийн клубт дан дотуур хувцастайгаа бүжиглэж байсан бүсгүй мөн үү?
-Мөн л дөө, гэхдээ чи арай эрт явжээ дээ.

“-Хүүгийнхээ хармайнаас хар тамхи оллоо
-Яадаг шаар вэ, хэдтэй билээ?
-10 настай
-Хулгай хийж эхлэх нь ээ
-Тийм, гэрээсээ эхлэх нь

-Улаан вино эрүүл мэндэд сайн гэж байна
-Зөв хө, эрүүл байж л арай хатуу юм ууна шт

-Халтирч ойчоод хөлөө гэмтээчихлээ
-Халтиргаа үүсгэсэн ойрхных нь байгууллагаас хөлөө нэх
-Богд уулын хажууд явсан юм л даа
-Тэгвэл Богд уулын хамгаалалтын захиргаатай зарга үүсгэ
-За, тэгнээ

-За амаа ангай, А гээд хэлээдэх
-Эй
-А гэж байхаддаа
-Эй
-Чи чинь хэддүгээр анги төгссөн хүүхэд вэ, аан?
-Англид бага сургуулиа төгссөн штээ

-Үнэт цаасны зах зээлд орж ирээд хэдхэн сар болж байна гэхэд Та овоо шүү. 100 саятай болчихсон байдаг
-Уул нь ч 200 саятай эхэлсэн л дээ.

-Найз нь авгайгаа шинэчлээд
-Шинэ л байсан байгаадаа…

Сувилагч бассейны уснаас шинжилгээ авч байв. Нэгэн үйлчлүүлэгч асуув:
-Энэ ямар нэртэй шилжилгээ вэ?
-Шээсний ерөнхий шинжилгээ”

-Хайрт минь, өнөөдөр хэдэн цагт харьж ирэхэв?
-Өнөөдөр чинь ямар гариг билээ?
-Баасан
-Юугий нь асуудгийн, мэдсээр байж. Бямба гаригт.

-Жилийн өмнө л “Чи бол зүүдний минь бүсгүй” гээд байсан, одоо яагаад сална гээд байгаа юм?
-Яая гэхэв дээ, зүүднээсээ сэрчихлээ.

-За найз минь шинэ жилээ яаж өнгөрөөв?
-Бүү мэд ээ, хүмүүс ярьж өгөөгүй л байна

-Санта Клаус ганцаараа бэлэг тарааж өгдөг, гэтэл манай өвлийн өвгөн болохоор цасан охин дагуулах юм. Яагаад вэ, ааваа.
-Манай өвлийн өвгөнийг дараа нь гэрээ олоход нь туслах хүн хэрэгтэй биз дээ

-Онцгой байдлынхан цасан шуурганд төөрсөн 2 хүний амийг аварсан гэж байна
-Хаанаас олоо юм болоо? Ямар мундаг юм бэ.
-Хажуу айлаас нь олж амийг нь аварсан юм байхаа

Нэгэн согтуу
-Эмэгтэй, таны хажууд түр сууж болох уу? Би жаахан уйдаад
Эмэгтэй
-Тэнэг хар архичин зайлаач, энэ чинь эмэгтэй бие засах газар байна

Саун. Нэгэн эрэгтэй нэг эмэгтэйтэй цуг ирэв. Нэг өрөөнд оруулсангүй.
-Яагаад? Энэ чинь миний эхнэр шүү дээ
-Айхтар цэвэрч эхнэр байх нь. Өнөөдөр 4 дэхээ ирж байна.

-Далайн хар шуургануудыг яагаад эмэгтэй хүний нэрээр нэрлэдэг юм бол?
-Эхлээд тэд тайлагдашгүй нууцлаг мэт байдаг, дараа нь байр, машиныг чинь хамж аваад одно

-Та ямар ажил эрхэлдэг вэ?
-Би архины хамааралтай хүмүүст тусламж үзүүлдэг л дээ
-Эмч үү, сэтгэлзүйч үү?
-Үгүй ээ, 8 нэрийн барааны дэлгүүрийн худалдагч.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих