Баажийгийн амбиц хэрэгтэй гэж үү?
Уг үндэс ясаа мэдэх болов уу? аль эсвэл бүр мартаж орхисон уу? гэж асуумаар санагдаж байна. Өөрсдийгөө нийслэл хотын ганган залуус хүүхнүүд хэмээн бодож буй бололтой нийслэл хотод ирж суралцахаар ирж байгаа шинэхэн оюутнуудыг хотынхон хэмээн өөрсдийгөө өргөмжилсэн хүмүүс “ирсэн байна цаадуул чинь” хэмээн шивэр авир гэж байх юм. Тэдний цахим ертөнцөөр ийн жиргэж байна.
Үнэндээ тэдний сайхан бас ганган хээнцэр тэндээ л байдаг юм байгаа биз дээ эрдэм ном хөөж амьдралын их далайд хөл тавих гэж байгаа тэднийг үзэн ядах нь хөөрхийлөлтэй. Хэрвээ хотоос хөдөө очиход “Утаа үнэртэж байна” хэмээвэл та юу гэж бодох бол…
Цахим ертөнцөөр жиргэгсдийн анхдагч болж Люмино хамтлагийн дуучин Баажий жиргэсэн нь урлагийн хүн тэр тусмаа ийн хэл амаа билүүдэх авгай хүүхний хэрүүл хийх дуртай, өөрийн амбицыг хаана илэрхийлэх чадваргүйг илтгэж байна хэмээн хүмүүс ихээхэн дургүйцсэн ажээ.

ЧОЙ
URL:














