Жүжигчин Сунг Хе Гю татвараас зайлсхийсэндээ уучлал гуйв

song.jpg.300x0_q85_crop_upscaleСолонгосын алдарт жүжигчин Сунг Хе Гю шинэ киноны нээлтийн үеэр уучлал гуйжээ. Энэ сарын 21-ны өдөр болсон шинэ киноны нээлтийн үеэр их хэмжээний татвараас зайлсхийлсэн хэрэг хийсэндээ ийнхүү уучлал гуйсан байна.

Тэрбээр 2008-2011 оны хооронд нийт 5 тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3%-ийг ямар нэгэн бичиг баримтгүй зардал болгон хасч сүүлийн 2 жилд олсон орлогоо ихээхэн хэмжээгээр хасаж мэдүүлсэн зэрэг зөрчил гаргажээ. Жүжигчин бүсгүй татвараас зайлсхийсэн ч 2012 оны аравдугаар сард бүх татвараа төлж дуусгасан ч өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон байна.

Сунг Хе Гю шинэ киноны нээлтийн өмнө олноо дэлгэгдсэн уг хэргийн талаар мэдээлэл хийн , тухайн үед өөрийн орлого, татварыг тооцдог байсан татварын хэлтэсийн ажилтны хариуцлагагүй байдлаас дээрх зөрчил үүссэн бөгөөд энэ тухай мэдсэн даруй нөхөн татвараа төлсөн хэмээн мэдэгдэн олны өмнө зүй бус байдал гаргасандаа уучлалт гуйсан байна.

 

www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих