Цэцэрлэгийн тарах цагийг 18.00 болгохыг Л.Гантөмөр сайдаас хүсчээ
Зуны амралт дуусч хичээлийн шинэ жил эхлэхэд эцэг эхчүүдэд цэцэрлэгийн насны хүүхдүүдээ харж хандах асуудал тулгардаг. Учир нь манай улсын цэцэрлэгүүд оройн 17 цагт тардаг. Энэ үеэр эцэг эхчүүд ажил төрлөө зохицуулах гэж хүндрэлтэй байдаг нь нууц бишээ. Ялангуяа залуу гэр бүлд бүр ч хүндрэлтэй байдаг бөгөөд ажлаа таслах хүртэл шаардлага гардаг. Тиймээс Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт хүсэлт илгээжээ. Хүсэлтэд төрийн өмчийн цэцэрлэгүүдийн тарах хугацааг 17.00 биш 18.00 цаг болгон сунгаж өгөхийг хүссэн юм.
Шуурхай.мн

URL:













