У.ХVРЭЛСVХИЙН “СЭЛЭМ” гялс, гишvvдийнх нь “толгой” бєндгєс

Ардын нам vvрээ эвдvvлсэн шоргоолж мэт бужигнаж эхэллээ. Тэгэхдээ бvр дээр дооргvй их хєдєлгєєнд орж, халаа сэлгээ, єєрчлєлт, шинэ зохион байгуулалт ид єрнєж байна. УИХ дахь МАН-ын бvлгээс эхлээд намын дэргэдэх эмэгтэйчvvдийн байгууллага, намын харьяаны хэвлэлд хvртэл энэ нь сvvдрээ тусгаж, туяагаа буулгажээ. Vйл явдал, гэнэтийн єєрчлєлтєєр дvvрэн Удирдах зєвлєлийн єчигдрийн хурал маш олон шийдвэрийг ар араас нь гаргасан. Энэ нь ч олон фракцийн тэмцлийг хурцлах гол шалтгааныг дvрэлзvvлээд буй. У.Хvрэлсvх генсек Тєрийн ордноор гvйдэлтэй болж, хурал зарлах бvрт ямар нэг vйл явдал болдог нь бичигдээгvй дvрэм болжээ. Сэлэм гялс, толгой бєндгєс гэдэг шиг хуралдсаар томилгоонуудыг нэгэн дор яралзууллаа тэр. Тvvний дvрмээр хуралдсан Удирдах зєвлєл єчигдєр иймэрхvv шийдвэрт хvрэв.

Д.Лvндээжанцан, Д.Дондог нар сул гишvvн боллоо

Парламент Сонгуулийн тухай хуулиа єєрчлєхєєр зориглосон ч аль нэг намын эрх ашигт нам дарагдаж мэдэх нь. Хоёр талаас боловсруулж, єргєн барьсан хуулийн тєслєє нэгтгэж, ний-лvvлсэн боловч ямар тогтолцоогоор явуулах дээр байр сууриа нэгтгэж чадалгvй чамгvй хугацаа авсан. Гэсэн ч хуулиа хэлэлцэх болтол МАН байр сууриа єєрчилж, АН-ынхан далаараа тавиу-лаад буй. Гэнэдэж ханадаггvй АН-ынхан пропороциональ тогтолцоон дээр суурилсан холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах хvсэлтэй байгаа учир бойкот зарлахаас єєр аргагvйд хvрлээ. Харин МАН-ын бvлгийн ахлагч Д.Лvндээжанцан энэ vvрэгт ажлаа єгєх шийдвэр гаргав. Ямар шалтгаанаар ажлаа єгєх болсноо тэрээр тодорхой мэдээлээгvй ч хэд хэдэн vндэслэл байх талтай. Ємнєх парламентад УИХ-ын дарга байсан тvvний хувьд МАН-ын бvлгийн даргын суудлаа тийм ч амар тавиад єгчихгvй. Иймээс намын удирдлагуудын зvгээс ямар нэг дарамт шахалт ирсэн байхыг vгvйсгэхгvй.
Бvрэн эрхийнх нь хугацаа дуусахад нэг намар, нэг хаврын чуулган vлдээд байхад бvлгийн даргыг єєрчлєх гэж яарах нь МАН-д ямар том шалтгаан байгааг харуулж буй. Vхрийн сvvлэн дээр хутга гэгчээр сонгууль хаяанд ирчихээд байхад бvлгийн даргаа єєрчилж, парламентын бvтэцдээ хєдєлгєєн оруулахыг таашаахгvй эрхмvvд мэр сэр бий.
Д.Лvндээжанцангийн оронд Є.Энхтvвшин, Ц.Мєнх-Оргил нарыг єрсєлдvvлэх болов. Ялагч нь аль эрт тодорсон байдаг жамтай. Тиймээс ч Ц.Мєнх-Оргил бол дотроо ардчилалтай мэт харагдуулах гэсэн єнгєлєн далдлалт байсан бололтой.
Бvлгийн дэд дарга Д.Дондог єчигдєр vдээс хойш єргєдєл єгч, албаа хvлээлгэж єгєх болжээ. Ингээд дахин нэг томилгоо хэлэлцэж, Удирдах зєвлєлд нэг дор маш олон асуудал шийдэх болов. Бvлгийн дарга асан Д.Лvндээжанцан, дэд дарга асан Д.Дондог нар АН-ынхантай зєвшилцєж чадахгvй учир уснаас хуурай гарах ийм арга хэрэглэж ч байж мэдэх.
Удирдах зєвлєлийн дараа бvлгийн хуралдаан болж 20 цагийн vед дуусч, даргад нэр дэвшигчдийг хэлэлцэж, санал хураалаа. Є.Энхтvвшин 22 гишvvний санал авч, Д.Лvндээжанцан даргын ажлыг vргэлжлvvлнэ. Харин Ц.Мєнх-Оргил 18 гишvvний дэмжлэг авсан аж. Ингээд Сонгуулийн хуульд АН-ынхантай учраа олох хvнд vvргийг Є.Энхтvвшин гишvvн vvрэхээр боллоо. Vvний дараа МАН-ынхан Д.Дондог гишvvний оронд хэнийг сонгохоо ярилцсаар vлдэв. Харин МАН-ын бvлгийн экс дарга нар сул гишvvн хэмээх сэтэртэй боллоо.

Д.Оюунхоролын эсрэг Ц.Цогзолмаа

Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчvvдийн холбоо єнєєдєр шинэ тэргvvнээ сонгоно. Д.Алтай дарга нь Хvvхдийн тєлєє газрын дарга болоод явснаар тэд шинэ удирдлагаа сонгох болсон юм. Намын 26 дугаар их хурлаас гаргасан шийдвэрээр МАН-ын орон тооны нэг нарийн бичгийн даргаар НАМЭХ-ноос сонгох учиртай. Мєн орон тооны бус нарийн бичгийн даргаар нэг эмэгтэй гишvvн ажиллах ёстой. Тэгэхээр удирдлагаа сонгосны дараа нарийн бичгийн дарга нар хэн болох нь тодорхой болно гэсэн vг.
Єнгєрсєн оны арваннэгдvгээр сарын эхээр НАМЭХ чуулганаа хийж, нэрээ єєрчилсний дараа тэргvvнээ солих байсан. Тухайн vед Д.Алтайгийн оронд Г.Идэрмаагийн нэр хvчтэй яригдаж байсан боловч зарим нэг гадны нєлєєлєєс болоод энэ сценари єєрчлєгдсєн. Тvv-нээс хойш холбооны тэргvvний тєлєєх эмэгтэйчvvдийн нууц тэмцэл єрнєж байв. Зарим эх сурвалж УИХ-ын гишvvн Д.Оюунхорол гишvvний хvсэлтээр холбооны тэргvvнийг єєрчлєєгvй. Учир нь, тэдний ард намын нєлєє бvхий эрхмvvд байгаа гэлцдэг.
Тиймээс єчигдєр Удирдах зєвлєлєєр ярилцаад намын дарга нь Д.Оюунхорол гишvvнийг дэмжиж, нэр дэвшvvлэхээр зэхжээ. Харин энэ удаад эрхэм гишvvний хvсэл биелэхэд ойрхон байгаа бололтой. Гэхдээ тvvний эсрэг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмааг єрсєл-дvvлэх нь. НАМЭХ-ны Удирдах зєвлєлийн хуралдаанаар Ц.Цогзолмаа нэгээр, Ерєнхий сайдын зєвлєх Б.Долгор хоёроор, Эрvvл мэндийн дэд сайд Ж.Цолмон гуравдугаарт гарч иржээ. Ингэхээр Д.Оюунхорол гишvvн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нарын дунд гол єрсєлдєєн єрнєх нь тодорхой боллоо. Нєгєє талаас С.Батболдын эсрэг Г.Мєнхбаярын хотын фракц хvч vзнэ гэж харах хvмvvс ч байгаа юм. Ардын намын алтан зарчим болох гар єргєн шийдэхээр болвол 100 хувийн дэмжлэгтэйгээр Д.Оюунхорол тэргvvн болно. Харин арай єєр зарчмаар явбал Ц.Цогзолмаа болж ч мэднэ. Гэхдээ л МАН-ынхан сценарийн дагуу тоглолт хийхийг хэзээд эрхэмлэдэг хойно.

Генсекийн гэнэтийн бэлгvvд

Ардын намын генсек У.Хvрэлсvх зунжин хєдєє орон нутгаар явж, аялж, амарч, зугаалангаа ажиллаад ирсэн. Наадам єнгєртєл тэд тvр амсхийх болсон ч дотооддоо нvvдэл суудал хийгээд ажил ид оволзож эхэллээ. Олон хоногоор хєдєє явсан генсек гэнэтийн шийдвэр гаргаж, намынхнаа сандаргаж буй бололтой. Намын дэргэдэх “Монголын vнэн” сонины ерєнхий эрхлэгч Ц.Ганбатыг У.Хvрэлсvх дарга зєвлєхєє болгожээ. Тvvний орыг яруу найрагч Ж.Мєнхбат залгах нь. Ц.Ганбатын хувьд “Vнэн” сонин байхаас “Монголын vнэн” болтол 15 жилийн турш удирдаж ирсэн байна. Ерєнхий нарийн бичгийн дарга бас бус дотоод зохион байгуулалт ч хийх сураг ажиг гарч эхэлжээ. Тэр дахиад ямар ч сонин содон бэлэг бэлдэж магадгvй. Тvvнийг нь ч таахын аргагvй. Намынхаа 90 жилийн ойгоор ашиглалтад оруулах ёстой байсан “Тусгаар тогт-нолын ордон” нь наадмаар нээлтээ хийх гэнэ. Шатсан барилгынхаа буурин дээр сvндэрлvvлж буй уг ордны орой дээр намынхаа тугийг хэдийнэ хатгаад амжсан. Олон ой давхацсан наадмын vеэр шинэхэн ордныхоо vvдийг нээж, МАН-ынхан магнай хагартал баярлаж, долдугаар сарын турш хавтгай найрлах нь дээ янз нь.


URL:

Сэтгэгдэл бичих