МАН-ын бужигнаан АН руу нvvдэллэлээ

Тєр гэхээсээ намууд идэвхжиж єнгєрсєн долоо хоногт улс тєр єрнєлєє. УИХ-аас буцсан тєсєв ч эргэн ирж,

парламент хэвийн ажиллаж эхэлсэн. Улс тєрийн томилгоонуудыг бєєндєж, хууччуул бууриа сэлгэн, “хэрvvлийн алим” ч нэгээр нэмэгдэв. Энэ бvхэн єнгєрсєн долоо хоногийн улс тєрийн халуун сэдэв байлаа.

Даваа. Шуугиант хурлын vргэлжлэл
МАХН-аас МАН руу шилжсэн єєрчлєлтийн vргэлжлэл долоо хоногийг эхлvvлэв. Сvр дуулиант XXVI Их хурал товлосон хугацаанаасаа хэтэрч хуралдсан. Уг нь, даваа гаригт хурал аль хэдийнэ дууссан байх ёстой байлаа. Гэвч шинэ Бага хурал байгуулах, Удирдах зєвлєлєє сонгох, намын бvтцийн асуудал гээд чухал зvйлvvд энэ єдєр шийдэгдэв. Бизнесийнхэн болоод урлагийнхан хvч тvрэн намд орж ирсэн нь ємнєх Бага хурлуудаас эрс ялгарч байсан юм. Улс тєрийн хvрээнийхэн, хууччуул нь жийгдсэн гомдол тасарсангvй. Мєн Удирдах зєвлєлийн бvтэц ч єргєжин тэлж, УИХ-ын гишvvд нь олноороо орж ирсэн. Удирдах зєвлєл, Бага хуралд орох гэсэн марафонд маш олон хvн хурд, хvчээ сорьсон боловч амжилт олсон нь цєєхєн байлаа.
Бага хурлаар МАН-ын дарга С.Батболд єєрийн багаа бvрдvvлж, генсек нь У.Хvрэлсvх хэвээр vлдэж, орон тооны нарийн бичгийн дарга нь Ц.Сvхбаатар, Я.Содбаатар болж, орон тооны бус нарийн бичгийн даргаар М.Энхболд, С.Баяр, Д.Лvндээжанцан нарыг сонгосон. Ардын нам болсноо Улсын дээд шvvхэд бvртгvvлэхэд удирдлагууд нь энэ єдєр очив.
Мєн єдєр Ардчилсан намын Гvйцэтгэх зєвлєл хуралдав. Энэ долоо хоногийн баасан гаригт Vндэсний зєвлєлдєх хорооны хуралдаан болно. Уг хуралдааны бэлтгэл ажил ямар байгаа болон МАН-ын Их, Бага хурлын шийдвэрийг тэд оройнхоо хуралдаанаар авч хэлэлцсэн байна. Намын дарга Н.Алтанхуягийг унагаах тухай хаа сайгvй ярьж байгаа боловч хамтарч засаг барьж байгаагийн хувьд єєрчлєлт хийх нь тохиромжгvй, цагаа олсон зvйл биш гэж Гvйцэтгэх зєвлєл vзжээ.

Мягмар. Тєсвийн эрх мэдлээ авч чадах уу
Орон нутаг єєрсдєє тєсвєє зарцуулахыг хэзээнээс мєрєєдєж ирсэн. Энэ нь биеллээ олох тун ч ойртож буйг аймгуудын Засаг дарга, ИТХ-ын дарга нар сонсоод баярласандаа алгаа хорстол ташиж байв. Ингэж хvний єгснийг зvгээр дамжуулагч болон суухаа болих цаг ойртож буй ч 2012 оныг хvлээж таарах нь. Хэрвээ орон нутгийнхан тєсвєє хуваарилж, захиран зарцуулдаг болчихвол хэрхэн хяналт тавьж, яаж хэрэгжvvлэхийг Сангийн яамныхан сайн хийхийг сануулав. Єєрєєр хэлбэл, аймгуудын удирдлагууд нийслэлд ирж семинардсан нь энэ. “Тєсвийн шинэчлэл ба орон нутаг” семинарт тэдний саналыг сонсч, Сангийн сайдтай зєвлєлдсєн юм.
Дахин тєрж МАН болсноо албан ёсоор сэтгvvлчдэд мэдээлж, Их, Бага хурлаар юу шийдсэнээ тайлагнав. Шинэ нэрэндээ дасахгvй байгаа хэдэн эсэргvv гишvvд нь хуучин МАХН гэсэн нэрээ авч, салан тусгаарлана гэх мэтийн жvжиг ч vргэлжилсэн єдєр байлаа.

Лхагва. Томилгоо тойрсон ээдрээ
АН-ын даргын тєлєєх ээлжит єрсєлдєєн мєн єдєр болов. Намын дарга болвол ийм ажил хийнэ хэмээн мєрийн хєтєлбєрєє танилцуулж УИХ-ын гишvvн З.Энхболд зангиагvй буюу чєлєєт уулзалт хийсэн. Тvvнээс гадна Ж.Батзандан тэргvvтэй жасгаалд дуртай хэсэг хvн АН-ыг шинэчлэх, Онц их хурал зарлаж, АН-ын даргын суудлыг єг гэж шаардаж буйгаа дуулгав. Долоо хоногийн турш улс тєрийн амьдрал МАН-ыг тойрон єрнєж байсан бол энэ уур амьсгал лхагва гаригаас эхлэн АН руу зугуухан шилжлээ.
Парламент Vндсэн хуулийн цэц, Улсын ерєнхий прокурорын орлогч, Хvний эрхийн vндэсний комиссын даргын суудалд хэнийг аваачихыг ярьж эхлэв. Хуульзvйн байнгын хорооны гишvvд УЕП-ын орлогчид Ц.Бямбацогтыг томилохыг дэмжсэн. Харин VХЦ-ийн дарга Ж.Бямбадорж ХЭVК-ийн гишvvн бус дарга болох хvсэлтээ илэрхийлсэн гэнэ. Тvvний хvсэлт биеллээ гэхэд VХЦ-ийн даргад хэнийг тавих бас нэг асуудал урган гарав. Vvнд нь УЕП асан М.Алтанхуягийн нэр яригдаж эхэллээ. Нэгээс нєгєє рvv шилжиж, орны томилгоо шаардсан сунжирсан сэлгээний vvд хаалга нээгдэв.

Пvрэв. Эргэн дурсах учиртай 20 жил
Ардчилсан хувьсгалыг зургаар єгvvлсэн vзэсгэлэн энэ єдєр нээгдсэн юм. “Ардчилсан хувьсгал гэрэл зурагт” vзэсгэлэн АН-ын шилэн байрны гадаах талбайд нээгдэж, тухайн vед жагсаалд оролцож байсан хvмvvс тэрхээн он жилvvдийг дурсав. Ардчиллын анхны єдрvvдийн vйл явдлыг єгvvлсэн 100 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Жагсаалд оролцож байсан хvмvvсээс хамгийн бяцхан иргэн болох єлгийтэй жаалыг ирж зургаа авахыг, энэхvv зургийг хальснаа буулган авч vлдсэн “Гамма” агентлагийн захирал С.Цацралт хэлж байсан юм. Зураг тvvх єгvvлнэ гэдэг энд л биеллээ олов.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан шуугиантай болсон. Олон томилгоо хэлэлцсэнээс болж, гишvvдийн бухимдал сvvлдээ хэрvvл рvv шилжив. Ц.Нямдорж, С.Эрдэнэ гишvvдийн дунд дэгдсэн хэрvvлээс vvнийг тодхон харж болно. Тvvнээс гадна Ерєнхийлєгчийн єєрийнхєє цалинг нэмэгдvvлэхгvй хэмээн хориг тавьсныг парламент хvлээн авлаа. Мєн л vvнээс vvдэж гишvvд би ч єндєр цалинтай, тэр ч цалингаараа амьдардаг гэхчлэн инээд хvрэм маргаан vvссэн.

Баасан. Тєсвийн алдагдал 8.6 хувьд хvрлээ
Ирээдvйгээс мєнгє зээлсэн хэмээн буруутгасан учир 2011 оны тєсвийг Сангийн яам буцаан татсан. Харин vvнийгээ баасан, лхагва гаригт УИХ-д єргєн барьж, энэ єдрийн чуулганаар хэлэлцлээ. Тодотгол оруулж ирсэн тєсвийн нийт орлогыг гурван их наяд 248.2 тэрбум тєгрєг байхаар тооцжээ. Харин нийт зарлага нь гурван их наяд 955 тэрбум тєгрєг болж байна. Ингээд тєсвийн алдагдал 690.8 тэрбум буюу ДНБ-ий 8.6 хувь орчим байх нь. Тєсвийн хэлэлцvvлэг энэ долоо хоногт дараагийн хэлэлцvvлэгт орох учраас парламентыг нэлээн хєдєлгєєнд оруулах нь мэдээж.
МАН-ынхан Улсын дээд шvvхэд бvртгvvллээ. Ингэхдээ тэд анхнаасаа ийм нэртэй байсан учраас тэр бvртгэлийнхээ дагуу намуудын хамгийн эхэнд буюу 1 гэсэн дугаарт бичигдэх нь хэвээр vлдэв. Дараа нь тэд мэдээлэл хийж, гишvvд нь эртний тvvхт тамгаа ээлж дараалан магнайдаа хvргэн хvндэтгэл vзvvлнэ билээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих