ОХУ-ын орон нутгийн засаг даргын болон парламентын сонгууль дуусав

527-1403847568olloo_mn_1403572195_putin  2014 оны ОХУ-ын орон нутгийн засаг даргын болон парламентын  сонгууль 14-ний орой дуусаж, эхний дүнгээс үзэхэд, засаг баригч Нэгдсэн Орос Нам Москвагийн дума болон Санкт-Петербург хотын даргын сонгуульд олонхын санал авсан байна.

Энэ оны 3-р сард ОХУ-д нэгдсэн Крым болон Севастополь нь мөн өдөр анхны сонгуулиа хийсэн байна. Крымийн Мэдээлэх Агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 14-ний 20 цагийн байдлаар, Нэгдсэн Орос Нам нь уг бүс дэх парламентын сонгуульд 70.4%-ийн санал аваад байгаа юм байна.

ОХУ-ын Ерөнхий сайд, Нэгдсэн Орос Намын дарга Дмитрий Медведев мөн өдөр хэлэхдээ, Нэгдсэн Орос нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд сайн дүн авч байгаа нь тус нам иргэдээс дахин итгэл хүлээж байгааг харуулж байна гэжээ.

ОХУ-ын Сонгуулийн төв хорооны орлогч дарга санал хураалт дууссаны дараа хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, мөн өдөр сонгуулийн төв хороо ямар нэгэн дүрэм журмаас зөрчсөн тухай гомдол мэдүүлэг аваагүй гэжээ.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих