Microsoft корпораци Mojang-ийг худалдан авлаа
Microsoft корпораци Mojang-ийг худалдан авлаа
Алдарт Microsoft корпораци Minecraft видео тоглоомын үйлдвэрлэгч, Шведийн Mojang пүүсийг 2.5 тэрбум доллараар худалдан авлаа. Нийт 54 сая хувиар борлогдож байсан уг тоглоом нь том газрын зургийг судалж, бусадтай тулалдаж, ретро Лего хэлбэртэй хавтангаар барилга угсардаг тоглоом билээ. Энэхүү хэлэлцээрийг Xbox-ийн захирал Фил Спенсер зарласан юм. Mojang пүүсийг үүсгэн байгуулсан гурван хүн компанийг орхих бөгөөд үнэнч үйлчлүүлэгчид, тоглоом сонирхогчдод хандан “бүх зүйл сайхан болно” хэмээн мэдэгдсэн байна. Зарим ажиглагчид, уг хэлэлцээр нь Microsoft-ийн Windows Phone төхөөрөмжид илүү олон хэрэглэгчийг татахаар зохион байгуулсан хэмээн үзэж байгаа ажээ.
Microsoft нь Финляндын гар утасны Nokia пүүсийн зөөврийн телефон болон төхөөрөмжийн салбарыг худалдан авснаас жил орчим хугацааны дараа ийнхүү дараагийн томоохон алхмыг хийлээ. Харин Mojang нь 2009 онд байгуулагдсан бөгөөд өнгөрөгч онд 100 орчим сая долларын ашиг олсон, 40 гаруй ажилтантай пүүс юм.
URL:





