Ногоон байгууламж сүйтгэсэн жолооч 2 жилээр эрхээ хасуулна

41Ногоон байгууламж дээр машинаа тавьж хууль зөрчсөн “4506 УНУ” дугаартай машины зураг олон нийтийн бухимдлыг хүргэж, цахим сүлжээгээр зураг нь  тараад байсан. Тэгвэл уг явдлыг Замын цагдаагийн газраас хянан үзэж, жолоочийн эрхийг хоёр жилээр хасаад байгаа.

Улмаар “4506 УНУ” дугаартай машины жолооч гэм буруугаа ухамсарлан, Замын цагдаагийн газраас өгсөн үүргийн дагуу цэцгийн мандлыг сэргээсэн.
Тэгвэл өчигдөр дахин нэг жолоочийн эрхийг хасчээ. Тодруулбал, III, IV хорооллын нутаг дэвсгэрт ногоон байгууламж дээр машинаа байрлуулсан “44-45 УНЛ” улсын дугаартай “Land Cruiser” маркийн машины жолоочийн жолооны эрхийг хоёр жилээр хассан байна.

URL:

Сэтгэгдэл бичих