АИ-92 картанд орж литр нь 2000 тєгрєг хvрлээ

Шатахууны хомсдол эхэллээ. Оросууд манайд нийлvvлэх шатахууны карантаа хаасан хэвээр байгаа юм. Єнгєрсєн сард дизелийн тvлш тасарч монголчуудыг багагvй сандаргав. Тэгээд литр тутамдаа 200 орчим тєгрєгєєр нэмэгдэж хязгаарлалт нь арилсан. Харин одоо АИ-92 бензин хязгаарлалтад орж талон, картаар олгож нийслэлд хєлхєх машиний тоо цєєрєх боллоо. Манай улс жилд 450 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Иймээс манай шатахууны нийт хэрэглээний 60 орчим хувь нь АИ-92 бензин байгаа юм. Одоогийн байдлаар шатахуун импортлогчидод нийт 20 хоногийн нєєц бий гэсэн. Газрын тосны газрынхан болон ЭБЭХЯ-ны мэргэжилтнvvд “АИ-92 бензиний нєєц хангалттай тул хязгаарлалтад орох учиргvй. ОХУ-ын “Роснефть” компани vнэ нэмсэн. Тэгэхээр литр шатахууны vнэ 100 тєгрєгєєр нэмэгдэж магадгvй” гэсэн тайлбар єнгєрсєн сарын сvvлчээр хийж байлаа. Гэтэл єнєєдєр уг бензин картанд орсон нь дээрх мэдэгдэл худал болохыг харуулав бололтой. Иргэд шатахуун тvгээх станцаас бензин авах гэж дугаарлан хонож байна. Засгийн газар шатахууны гаалийн татварыг тэглэж vнэ нэмэгдvvлэхгvй байх арга хэмжээ авсан. Гэвч литр шатахууны vнэ 150-200 орчим тєгрєгєєр нэмэгдээд байгаа юм.

Тухайлбал єнгєрсєн сард литр нь 1350 тєгрєг байсан АИ-92 бензин одоо 1500 тєгрєг болов. Бvр шагийн vнээр бол литр нь 2000 тєгрєгт хvрлээ. Зарим иргэд шатахуун импортлогчид vнэ нэмэх гэж vгсэн хуйвалдаж шатахууны хиймэл хомсдол vvсгэлээ хэмээж байна. Учир нь дизелийн тvлш хомсдож байгаад vнэ нэмэгдэж хэвийн болсонтой холбон vзэж буй ажээ.
Дэлхийн эдийн засгийн хямрал эхэлсэн 2008 онд бас л шатахууны хомсдол vvссэн. Энэ vед “Роснефть” компани “Танайд бид 100 шатахуун тvгээх станц байгуулъя. Тэгээд шатахуунаа хангалт-тай нийлvvлнэ” гэсэн санал тавьж байсан. Тэгээд энэ саналаа одоо бас тавих болов. Ингээд Эрдэс баялаг эрчим хvчний сайд Д.Зоригтод ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлага манайд шатахуун тvгээх станц байгуулахыг хvссэн захидал саяхан ирvvлсэн гэдэг. Ингээд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж удахгvй хариуг нь єгнє гэж байгаа. Хэрэв тэдний энэ хvсэлтийг хvлээж авахгvй бол шатахууны нийлvvлэлтээ багасгах бололтой. Монголчуудын шатахууны хэрэглээ жилд 30 орчим хувиар нэмэгдэж буй билээ. Энэ єсєлт нь уул уурхайн томоохон тєсєл хєтєлбєр хэрэгжиж байгаатай холбоотой. Оюу толгой, Таван толгойн ордын олборлолт эхлэхээр 2013 он гэхэд бид жилд 1,7 сая тонн шатахуун хэрэглэнэ гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр шатахууны энэ хэрэглээгээ яаж хангах талаар одооноос арга хэмжээ авахгvй бол болохгvй нь. Єнєєдрийн энэ янзаараа байвал оросууд шатахууны нийлvvлэлтээ тvр зогсооход л манай эдийн засаг бvхэлдээ ганхахад ойрхон байгаа юм. Одоогийн байдлаар Дархан, Дорнод, Сайншандад нефть боловсруулах vйлдвэр барих сураг гарч буй билээ. Тэгээд эхний vйлдвэр нь 2014 онд ашиглалтад орно гэж тооцож байгаа. Нефть боловсруулах vйлдвэр барилаа гэхэд тvvхий эд олох асуудал бас л гарч ирж байна. Єєрєєр хэлбэл ОХУ-аас бид шатахуун гуйдаг байсан бол нефть гуйдаг болно гэсэн vг. Тэгэхээр бид vйлдвэртэй болсон ч шатахуун тойрсон асуудал хэвээр байх нь. Энэ он гарснаас хойш манай улс 888 мянган баррель нефть урд хєршид экспортолжээ. Уг нефтийг дотооддоо боловсрууллаа гэхэд манай жилд хэрэглэх шатахууны 30 гаруй хувийг л хангах юм байна. Иймд нефть гэхээсээ илvv нvvрсээ боловсруулж шатахуун vйлдвэрлэх нь манайд хамгийн тохиромжтой хэмээн эрдэмтэд vзэж буй юм. Манайд одоо 160 тэрбум тонн нvvрсний нєєц батлагдаад байгаа. Тэгэхээр тvvхий эдээ гаднаас хайх шаардлагагvй юм. Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн vнэ 25-30 доллараас єндєр vед нvvрснээс шатахуун гаргаж авах vйлдвэр ашигтай ажилладаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих