Чанаргүй вакцины улмаас 100 орчим хүүхэд амиа алджээ
Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг баруун хойд хэсгийн Идлиб мужид НҮБ-ын дэмжлэгтэйгээр явагдсан улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтын улмаас 100 орчим хүүхэд амь насаа алдаад байна.
Энэ тухай НҮБ дахь Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари сэтгүүлчдэд мэдэгдлээ. Туркт үйлдвэрлэсэн чанаргүй вакцин олон хүүхдийн аминд хүрсэн хэмээн тэрээр онцоллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ хэрэг явдлыг шалгахаар болжээ.
Хүүхдүүдийг вакцинжуулах ажил дөрөв хоногийн өмнө эхэлсэн аж.
Үндэсний сөрөг хүчний байгуулсан түр засгийн газар болон Туркийн эрх баригчдын тусламжтайгаар улаан бурхан өвчний эсрэг вакцинийг хүүхдүүдэд тарьсан байна. Олон хүүхэд нас барсан тул вакцинжуулалтыг түр зогсоогоод байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:













