Өчигдөр Туул голд хоёр хүн живж амь насаа алджээ
Өчигдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 85 дугаар сургуулийн урд талын Туул голд хоёр хүн живлээ гэсэн дуудлага 15:24 цагт Аврах салбарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус салбарын эрэн хайх, аврах бүлгийг гаргаж эрлийн ажиллагаа явуулсан бөгөөд 19:39 цагт Баянзүрхийн гүүрнээс 100 орчим метр зайд живсэн хоёр хүний нэг болох 40 настай эрэгтэйг олж, цогцсыг дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Он гарснаас хойш усны ослын нийтдээ 17 дуудлага Аврах салбарт ирсэн байна. Тэдгээрээс 10 том хүн амь насаа алджээ.
Сүүлийн үед бороо хур ихтэй, цаашид долдугаар сард үе үе дуу цахилгаантай усархаг, ширүүн бороо орж, аянга цахилгаан буух төлөв ажиглагдаж байгаа тул аялал зугаалгаар явахдаа цаг агаарын мэдээг сонсож өдрөө зөв сонгох, гол мөрний усны түвшин дээшилсэн үед эрэг хавиар буудаллахгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гармаар гарч, үер усны аюулаас урьдчилан сэргийлэн усанд осолдох аюулаас болгоомжлохыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
М.Жаргал
URL:













