“Iphone 6″ худалдаж авахын тулд найз охиноо зарж мөнгө олохоор завджээ

5d708222-3b53-458f-8a33-8c7ad9136cfdСаяхан нээлтээ хийсэн “Apple” компанийн “Iphone 6” гар утсыг авахын тулд хүмүүс юу ч хийхээс буцахаа больжээ.

Учир нь Шанхайн “Songjiang” их сургуулийн оюутан залуу “Iphone 6” гар утас худалдан авах мөнгө олохын тулд өөрийнхөө найз охиныг бусдад түрээслэхээр шийджээ.

 

Тэрбээр сургуулийнхаа ойролцоо “найз бүсгүйгээ бусадтай хуваалцана” гэсэн самбар барьж удаан зогссон байна.

Хажуугаар өнгөрөх хүмүүс  ихэд сонирхон жигтэйгээр харж байсныг Хятадын “Weibo” цахим хуудаст бичжээ. Оюутан залуу энэ бол тоглоом биш гэдгийг хэлж байсан гэнэ.

Тэрбээр найз охиноо нэг цагийн 1.64 ам.доллараар, бүтэн өдрийн 8.19 ам.доллар, сараар бол 82 ам.доллараар түрээслэх ханш тогтоожээ.

Түүний найз охинтой хамт цагийг хамт өнгөрүүлэхээр сонирхсон хүнд гар утаснаасаа зургийг нь үзүүлж байжээ.

“Apple” компани шинэ утасныхаа нээлтийг дэлхийн олон оронд хийсэн ч Хятадад хараахан хийгээгүй байгаа аж.

Тиймээс тус компанийн “Iphone 6” маркийн гар утас яаралтай худалдан авахын тулд Хятад эр найз бүсгүйгээрээ мөнгө  олохоор шийджээ.

 

64e7cfa7-0957-477b-8854-7a9d817548bd.jpg

Ц.Тунгалаг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих