“Зун Шин”-гийн барилгаас бас нэгэн хүн унаж нас барлаа

бартилгаБарилга дээрээс унаж амь насаа алдах иргэдийн тоо өссөөр л байгаа нь харамсалтай. Саяхан л үе тэнгийн гурван залуу барилга дээрээс унаж нас барсан тухай олны чихийг дэлдийлгэж харин мэргэжлийн хяналтын газрынхан хариуцаж ажиллах ёстой зүйл дээрээ дульмагхан ажилдаг хэмээн олны хэл аманд нилээдгүй өртсөн.

Гэтэл өчигдөр бас л нэгэн бүсгүй барилга дээр ажиллаж байгаад бэхэлгээ тасарснаас болж алтан амиа алдсан тухай мэдээллээ. Уг хэрэг БЗД-ийн 26-р хороонд баригдаж байгаа “Зун Шин” ХХК-ын барилгын 13 давхарт гадна фасад хийж байхад дээрх бэхэлгээ нь тасарснаас үүдэлтэй гэнэ.

Тус орон сууцны барилгын гүйцэтгэгчээр  “Зун Шин” ХХК-н ажиллаж байсан бол, туслан гүйцэтгэгчээр  “Дай Лхагва” ХХК-ны ажилчид ажиллаж байжээ.
ЧОЙ

URL:

Сэтгэгдэл бичих