Талархалын баяр амжилттай болж өнгөрлөө
Монголын сэтгүүлзүй болоод соёл урлагийн салбарын түүчээ болсон урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран 5-н жилийн ойгоо сүр дуулиантай тэмдэглэлээ. Тэд өчигдөр төв талбайд рок поп, хип хоп, амьд хөгжмийн оддын нэгдсэн тоглолтыг зохион байгуулав. Тоглолтод та бидний хайрлаж хүндэлж, бишрэн, шүтдэг олон арван алдартай уран бүтээлчид оролцсон бөгөөд сэтгэлд хоногшсон хит дуунууд тоглолтын тайзнаа эгшиглэж нэгэн үдшийг өнгөрөөлөө.Тухайлбал, Харанга, Хурд, Freezone, Sweetymotion, Ice top хамтлагууд хүрэлцэн ирж ая дуугаа өргөсөн юм. Харин дуучин Т.Ариунаа, Г.Ариунбаатар, Ө.Уянга, BX, CEE, Ану, Эгшиглэн, Т.Дэлгэрмөрөн, О.Анхаа, Б.Халиун, Г.Хишигдалай, Б.Амархүү Honeymoon зэрэг залуу уран бүтээлчид хүрэлцэн ирж үзэгч олноо баясгасан. Ийнхүү “Найрсаг Улаанбаатарын төлөө” уриан дор нийслэлийнхээ төв талбайдаа цуглаж нэгэн үдшийг доргио өнгөрүүлж, URLAG.mn сайт, “Монголын сайтын холбоо” ТББ, Монгол поп опера “Увертюра” хамтлагийн 5-н жилийн талархлын баяр амжилттай болж өнгөрлөө.













unen.mn
URL:













