“Цэций” хороолол ашиглалтанд орлоо
Өмнөговь аймгийн Цогт Цэций сумын нутаг дэвсгэрт байрлах Шинэ гэр төслийн “Цэций” хороолол ашиглалтанд орсон байна. MCS группийн барьсан энэхүү барилга нь нийт 21 га талбайг хамарсан, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, бие даасан цогц шийдэлтэй орон сууцны хороолол юм.
Тус хорооллыг их хотын төвлөрөлийг сааруулж, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн иргэдийг тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготойгоор бүтээн байгуулсан юм байна.
Уг хотхон нь анх 2010 онд баригдаж эхлээд 2013 I улиралд сүүлийн ээлж ашиглалтанд орсон ба 22.3–59.5м2 хүртэл хэмжээтэй 556 айл, 96 худалдаа үйлчилгээний талбайгаас бүрдэх 5 давхар барилга ажээ.
Мөн тус барилгын онцлог давуу тал нь газар хөдлөлийн 7 баллд тэсвэртэй төмөр бетон каркас хийцтэй ба говь нутгийн онцлогт тохируулан бүх байруудын 1-р давхар болох худалдаа үйлчилгээний талбайнууд нь хоорондоо шилэн гудамжаар холбогдсон юм байна.



URL:













