Зүрх бүхний төлөө хөтөлбөрийн шилдэг оролцогч тодорлоо

10685373_773296279375108_9195909554872675028_nТаван долоо хоногийн туршид үргэлжилсэн “Зүрх бүхний төлөө” хэмээх аяныг Mobicom корпораци санаачлан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэхүү зорилтот аяны ялагчаар жүжигчин И.Одончимэг 650,055 санал авсанаар шалгарсан байна. 8/18 – 9/22 хүртэл үргэлжилсэн энэхүү хөтөлбөрт саналаа өгсөн Мобикомын нийт хэрэглэгчид дундаас 5 хэрэглэгч Дубай руу аялах эрхийн бичиг, 15 хэрэглэгч ухаалаг гар утас, 1 хэрэглэгч супер шагнал болох бүрэн тоноглогдсон Jeep Wrangler машины эзэн болсон байна. Тус аяндМУГЖ И.Одончимэг, Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, МҮОНРТ-ийн хөтлөгч, сэтгүүлч МУСГЗ Г.Золжаргал, Рэппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг, Яруу найрагч Ц.Хулан нар оролцсон юм.Уг аян нь нийгэм рүү чиглэсэн сайн үйл хийх зорилго тавьж ажилласан билээ.Ингээд МУГЖ И.Одончимэгийн “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл түрүүллээ. Түүний 4 долоо хоногийн туршид дараалан хамгийн шилдэг төслөөр шалгарсан юм байна. Удаах төслүүдээр Камертон хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амарын “Гэмтэл согогын үндэсний төвийн Түлэнхийн тасагт аппарат, тоног төхөөрөмж авч өгөх” төсөл, МУСГЗ сэтгүүлч Г.Золжаргалын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагчдад дэмжлэг үзүүлэх” төсөл тус тус шалгаржээ.

10653538_773296332708436_5532786645951659916_n

10710980_773296369375099_8668250483323111265_n

10399446_773296432708426_204062315892061104_n

10685715_770198089684927_1885266438934264030_n

10711101_770198036351599_3208442176271292839_n

10603422_770198046351598_6202526373979266207_n

А.БИЛГҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих