Ники Минажийн өгзөг хиймэл үү
Жей Ло, Ким Кардашьян нарын халуухан өгзөг зөвхөн эрчүүдийн сэтгэлийг гижигддэггүй бололтой. Тийм ч учраас зарим одод тэднийг нууцхан дууриадаг аж.
Ойрын өдрүүдэд хэвлэлүүдээр “Fashion Rocks”, “iHeart Radio” наадамд оролцсон нэрт дуучин Ники Минажийн зургийг дэлгэж, шуугиан тарих болжээ. Эдгээр зураг дээр дуучин бүсгүй төрөлхийн гэмээргүй хиймэл өгзөгтэй харагдаж байгаа аж.

Гоо сайхны нэрт мэс засалч Давид Фельдер энэ талаар “Ники Минаж өгзгөндөө мэс засал хийлгэсэн бололтой. Түүний хувьд суулгац, эсвэл липофиллер ашигласан юм шиг байна” гэж мэдэгджээ.
Ники Минаж энэ талаар тайлбар хийгээгүй байна. Гэхдээ тэрбээр нүүрэндээ мэс засал огт хийлгэж байгаагүй гэдэг боловч өгзөгний талаар нэг ч үг дуугардаггүй гэнэ.

- See more at: http://www.unen.mn/content/40147.shtml?alias=entertainment#sthash.Ni6or6qk.dpuf
URL:














