МАХН бантан

Улсын дээд шүүх Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх оноосон нэрээ баталгаажуулсан өлзий хээтэй шар хуудсаа аваагүй байхад нь гэрчилгээ олгосон байна. Компани, Төрийн бус байгууллага бүртгүүлэхдээ эхлээд оноосон нэрээ шүүлгэн баталгаажуулж авсан байх ёстой хуулийн заалт зөрчигдсөн гэх үндэслэл олджээ. Тэр нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1.6 дахь заалт юм. Оноосон нэрээ баталгаажуулж авсан дөрвөлжин шар хуудасгүй бол компани, ТББ-ын гэрчилгээ олгодоггүй. Иргэн Ц.Шинэбаяр Улсын бүртгэлийн ерөнхий газраас Монголын Алдарт Хувьсгалт Нам, Монголын Алдартай Хувьсгалчдын Нам гэсэн хоёр нэрийг энэ оны 1 дүгээр сарын 12-нд баталгаажуулж авсан.

Тэд Монголын Алдартай Ху Намыг үүсгэн байгуулах хурлаа л  хийсэн. Монгол Ардын Хувьсгалт Намыг үүсгэх хурлыг бол хийгээгүй гэх гогцооны үзүүрээс МАН-ынхан атгаж авсан бололтой байна. Бичиг баримт дутуу байхад нь гэрчилгээ олгосон нь хууль бус гэж МАН-ынхан мэтгэнэ. Гэрчилгээтэй л юм чинь бандан пад гэж нөгөө хэд гүрийнэ. Бүртгэл тойрсон холион бантан зуурагдаж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих