Ц.Алдармаад 46 сая төгрөг өгөх эсвэл хоригдох хоёр сонголт үлджээ

watermark.php“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд болох байсан ч хойшиллоо.
Хувийн асуудлаас үүдэлтэй ч, эцэстээ харамсалтай үйл явдлаар дууссан энэхүү ноцтой хэргийн улмаас Д.Оюунтуул хүнд гэмтэл авч, эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон учраас ийнхүү шүүх цагдаад тулаад буй.

Хуулийн байгууллагаас Ц.Алдармааг онц хэрцгий аргаар гэмт хэрэг үйлдэж, бусдыг хүнд гэмтээсэн хэмээн үзэж,  7-10 жил хүртэл хорих ял оноох хуулийн заалтаар яллахаар төлөвлөсөн аж.
Түүнд Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 99.1-д зааснаар бусдын биед гэмтэл учруулсан мөн хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар алдагдуулсан,  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэн  Эрүүгийн хуулийн 96.2.6 –д заасны дагуу ял шийтгэл оноохоор яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянуулахаар шилжүүлсэн байна.

Жүжигчин Д.Оюунтуулын хоолой, эгэмний шарх нь их хүнд, арьс нь нөхөн сэргээгдэхгүйгээр гэмтжээ.

Тиймээс Д.Оюунтуул Солонгост очиж арьс нөхүүлэх мэс засал хийлгэх  шаардлагатай болсон бөгөөд урьдчилсан байдлаар 46 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа аж.

mnews.mn


URL:

Сэтгэгдэл бичих