С.Баяр Грекийг зорилоо

Ардын намын нарийн бичгийн дарга С.Баяр тэргүүтэй төлөөлөгчид Грекийн Афин хотноо маргааш, нөгөөдөр болох СоцИнтернийн Зөвлөлийн ээлжит хуралд оролцохоор эх орноосоо мордлоо. Тус хурлаар дэлхий дахины анхаарлын төвд буй Арабын ертөнц, Ойрхи дорнодод болж буй үйл явдлуудад үнэлэлт дүгнэлт өгч, Фукушимагийн атомын цахилгаан станцын ослоос улбаалсан цөмийн эрчим хүчний ирээдүйн дүр зургийн өөрчлөлтийг хэлэлцэх гэнэ.

Мөн СоцИнтернийн шинэчлэлийн асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулах сурагтай. Ардын нам нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь нөлөө бүхий гишүүн намын хувьд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орох аж. Тус нам СоцИнтернийн бүтцийн хоёр үндсэн хорооны нэг болох Санхүү, захиргааны хорооны гишүүн учир тус хорооны хуралд ч оролцох гэнэ.

Ямартай ч МАХН-ынхан нэрээ авчихаад байгаа энэ үед Ардын намынхан олон улс дахь холбоогоо бэхжүүлэхээр хилийн чанадыг зорилоо. Тэднийг ирэхэд үйл явдал хэрхэн өрнөх бол.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих