Д.Отгондалай боксын 60 кг жинд алтан медаль хүртлээ
Өнөөдөр Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд тулалдсан Д.Отгондалай Филиппиний тамирчныг 3:0 харьцаагаар буулгаж авснаар Азийн наадмын алтан медаль хүртлээ. Ингэснээр манай улс Азийн наадмаас боксын төрөлд анх удаа алтан медаль хүртэж буй юм.
Д.Отгондалай эхний даваанд хийлж, Туркменстаны боксчин Шохрат Дурдиевыг ялж, шөвгийн наймд шалгарсан юм. Улмаар Киргизстаны боксчин Акзол Сулайманбекийг ялж, Азийн наадмын хүрэл медалийн болзол хангасан. Өчигдөр Лондоны олимпийн хүрэл медальт Японы Сатоши Шимизүтэй мөнгөн медалийн төлөө тулалдаж, ялалт байгуулж, алтан медалийн төлөө тулалдах эрхээ аваад байсан.
Тэрээр “Монголын боксчид Азийн наадмаас анхны алтан медалиа хүртэх зорилготой ирсэн. Боксчдынхоо энэ том зорилгыг биелүүлэхийн төлөө би бүх хүчээрээ тоглоно” хэмээн хэлж байсан амлалтандаа хүрлээ.
medee.mn
URL:














