Бурхан Халдун уулыг дэлхийн соёлын биет бус өвд бүртгүүлнэ

cdd370d04ed23f9boriginal Монгол Улсын байгалийн болон соёлын биет өвийн үндэсний урьдчилсан жагсаалтыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг өчигдөр боллоо.

 

Манай улс анх 1996 онд дэлхийн өвд бүртгүүлж болох байгалийн болон соёлын өвийн урьдчилсан жагсаалт боловсруулж, Дэлхийн өвийн төвд хүргүүлснээс хойш Увс нуурын ай сав газрыг байгалийн ангиллаар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Алтайн нурууны хадны зургийн цогцолборт газрыг соёлын гэсэн төрлөөр тус тус бүртгүүлж байсан аж.

 

Энэ жил төрийн тахилгат Бурхан Халдун уул болон түүний орчмын тахилгат газар нутгийг дэлхийн өвд бүртгүүлэхээр тодорхойлж, шалгуурыг үнэн зөв эсэхийг тогтоох үнэлгээний ажил хийж байгааг энэ үеэр танилцуулсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих