УИХ-ын гишүүн Д.Батцогт АН-д элсчээ

54361

МАХН-аас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батцогт Ардчилсан намд элсчээ. Тэрээр өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга, НИТХ-ын дарга Д.Баттулгаас үнэмлэхээ гардан авсан байна.

Д.Батцогт намын харъяаллаа өөрчлөх болсон талаараа “Ардчилсан намын гишүүн болсон минь үнэн. Намын харъяаллаа яагаад өөрчлөх болсон талаараа дараа тайлбарлая” гэжээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарч, сул гишүүн болсон билээ.

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих