Яст мэлхий, харх, чийгийн улаан харин одоо сармагчин

Иран улс сансарт сармагчин хөөргөхөөр зэхэж байна. Энэ нь тус улсын сансрын хөтөлбөр шинэ үе шатандаа орсныг илтгэж байгаа хэрэг юм. Одоогоор тус улсын эрдэмтэд сансарт сармагчин хөөргөхөөр бэлтгэл ажилдаа орсон бөгөөд сансрын тусгай төвд таван сармагчинг нислэгт бэлтгэж байгаа юм байна. Гэхдээ эрдэмтэд тэдгээр сармагчингуудаас “арай илүү эрүүл чийрэг, авхаалжтай” зөвхөн нэг сармагчинг сонгон авч “Кавошгар-5” пуужингаар сансарт илгээх гэнэ. Харин өнгөрсөн онд Иран улс харх, яст мэлхий, чийгийн улаан хорхойг сансарт хөөргөж байсан ч өөрийн анхны сансрын нисгэгчийг 2017 онд тойрог замд илгээх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад мэдэгдэж байсан билээ. Ямартай ч тус улсын сансрын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд 2008 онд хиймэл дагуулын анхны загварыг тойрог замд гаргасан бол жилийн дараа дахин сансрын аппарат хөөргөж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих