Энрике Иглесиас, Анна Курниковагаас салсан уу
Дуучин Энрике Иглесиас өчигдөр Лос-Анжелест болсон “Sex and Love” тоглолтын үеэр хэн нэгнээс салсан тухайгаа хэлжээ. Гэхдээ хэн гэдгийн нь хэлээгүй байна.
Тэрбээр хэлэхдээ ”Би 3 өдрийн өмнө салсан, энэ онцгой мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Нээрээ үнэн шүү, инээх хэрэггүй” хэмээн хэлжээ.

Энэ ч үүднээс сэтгүүлчид болон фэнүүд нь түүнийг Оросын теннисчин Анна Курниковагаас салсан байх гэж таамаглаж байна. Гэхдээ тэд албан ёсоор гэрлээгүй байлтай.
Энрике Анна хоёр анх 2001 онд “Escape” клипийг авах үеэр танилцаад арван хэдэн жил хамт амьдарч байгаа билээ.
URL:




