Хүчирхийлэгчийн эрхтэнийг “цаазалжээ”

Энэ хэрэг явдал Энэтхэгт болжээ. Ражастхан мужийн иргэд өөрийн иргэний шүүхээр асуудлыг шуурхай бас харгис гэмээр шийтгэл үйлдсэн нь энэ.  Хүчирхийлэгч хэмээгдээд байсан эрийн эрхтэнийг тайрсаны дараа тэрээр эмнэлэгт яаралтай хүргэгдсэн аж.

Шри-Ганганагар хотын гудамжинд нэгэн бүсгүйг орилохыг сонссоноор иргэд түүнд туслахаар ирэхэд 40 настай сэжигтэн этгээд хүч хэрэглэхээр байшингийн хананд шахаж санаагаа гүйцээх гэж байсан гэн. Ингээд уурссан иргэд шууд л түүнийг нүдэж балбан зодож дараа нь мал нядалдаг газарт аваачин ямарч өршөөлгүй эрхтэнийг сүхээр цавчиж орхижээ.

Харин үүний дараа их хэмжээгээр цус алдаж байсан этгээдэд ойр хавьд байсан нэг ч хүн анханы тусламж үзүүлээгүй байна. Харин бусаддаа хандан дахин хэн нэгэн нь ийм үйлдэл гаргавал яг ийм шийтгэл хүлээнэ шүү хэмээн анхааруулж байсан ажээ.

Р.Слава

www.fact.mn

368711 368715 368714 368713 368712


URL:

Сэтгэгдэл бичих