Шерлок Холмст зориулсан үзэсгэлэн байгуулжээ

cece8ddccd710507bigТүүхт хүмүүсийн үзэсгэлэнг нээх явдал нь дэлхийн нийтийн жишиг болдог. Тэгвэл нэрт мөрдөгч Шерлок Холмст зориулсан үзэсгэлэн нээгдлээ. Хамгийн нэртэй мөрдөгч бол зохиолын дүр бөгөөд түүнд эх дүр гэж байгаагүй бодож олсон зохиолчийн уран сэтгэмжийн баатар юм.  Сер Артур Канон-Дойл үнэндээ  уран зохиолын шинэ жанрын тодруулвал, утга зохиолын шинэ төрлийн эцэг болжээ. Түүний баатрын мөрдөлт бүрээр байнга кино бүтээж, харин баатарт нь хөшөө босгосонд гайхах явдалгүй. Түүхч Дэвид Кэннэдайн тайлбарлахдаа Бид орчин үеийн Лондон болон өнгөрсөн зууны өмнөх Лондон хотыг харж  байна. Конан Дойл түүний гудамжийг гэрэлтүүлж байсан хийн гэрэл юм. Цагдаа нарын хөлөглөж явсан морин тэргүүдийг хэрхэн дүрслэн бичиж байсан нь бидэнд сонин байсан. Одоо болтол уншигчдын багагүй анхаарал хандуулж байсан Конан-Дойлын зохиолуудын баатар Шерлок Холмсын мөрдлөгийн тухай олонх туужийн үйл явдал болдог хотыг харахад бидэнд сонин санагдсан. Зохиолчийн өгүүллүүдээр нийтдээ нэг зуу гаруй кино бүтээсэн бөгөөд  опиум татагч, хийлч, шантаршгүй мөрдөгчийн дүрийг бүтээсэн жүжигчид 70-аас цөөнгүй юм. “Огт байгаагүй, хэзээ ч үхэж байгаагүй хүн болох Шерлок Холмсын” тухай үзэсгэлэн ирэх олны дөрөвдүгээр сарыг хүртэл Лондон хотын музейд ажиллана.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/50352.shtml#sthash.Cku3SBlH.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих