Газрын тосны үнэ өсөв

Саудын Араб улс газрын тосны нийлүүлэлтээ нэмэх шийдвэр гаргасны дараа олон улсын зах зээл дээр уг түүхий эдийн үнэ буурна гэх хүлээлт бий болсон билээ. Гэвч энэ таамаг төдий л удаан “амьдарсангүй”.

Өчигдрийн байдлаар Нью-Йоркийн Худалдааны бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тосны үнэ 95.47 ам.доллар болон өсчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32 хувиар илүү үнэ юм.

Лондоны “ICE” Түүхий эдийн бирж дээр ирэх сард нийлүүлэлтэд гарах брэнт маркийн нэг баррель газрын тосны үнэ 24 центээр өсч, 112.01 ам.доллар болсон байна. Цаашид Евро бүсийн өрийн хямрал даамжирвал газрын тосны үнэ өсөх магадлалтай гэдгийг ажиглагчид онцолжээ.


URL:

Сэтгэгдэл бичих