“Алтан тариа” ХХК-ы савлагаатай гурилнаас цустай цаас гарч, иргэдийн эрүүл мэндэд ноцтой заналхийллээ

527-1357113871kiwi-middleЭрүүл саруул амьдрах эрхтэй хүмүүн бид өдөр тутамдаа ямар хүнс хэрэглэж, хэрхэн аж төрж байгаагаа эргэн нэг харах цаг болжээ. Учир нь та бидний хүнсний аюулгүй байдлыг хангах эрхэм үүрэг хүлээсэн дотоодын үйлдвэрлэгчид маань иргэдийнхээ эрүүл мэндийг эд хөрөнгө, эрх мэдлээр солих боллоо.

 

Үүний баталгаа нь “Талх Чихэр” компанийн шархны ленттэй талх (шинэ лент байсан гэдэг нь эргэлзээтэй), “Траст Трэйд” компанийн нохойн соёотой царцаамаг, “Суман Гүн Трэйд”-ийн жоомтой боорцог, Мах Импэксийн ялаатай хиам гээд л дотор муухай оргим бүтээгдэхүүний нэр жагсана.

 

Амралтын өдрөөр аятайхан газар ороод аяга хоол аваад идэх гэхээр л хачираа бэлддэг нөхцөл байдал, тавагтай хоолноос гарсан жоом гээд л эрүүл амьдралын баталгаа алхам тутам устаж үгүй болсоор байна.

 

Монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг. Тэр тусмаа гурил, гурилан бүтээгдэхүүнээ дотоодоосоо авч хэрэглэдэг. Гэтэл Монголын минь урдаа барьдаг “Алтан тариа” ХХК хүний санаанд оромгүй алдаа гаргалаа.

 

Энэ талаар манайд нэгэн хэрэглэгч хандлаа. Тэрбээр хэлэхдээ, “Би “Алтан тариа” ХХК-ы 10 кг-ын гурилыг 9-р сарын 17-ны өдөр 11-р хороололд байрладаг дэлгүүрээс авсан. Манайх тийм ч их гурил хэрэглэдэггүй, хааяа л хэрэглэдэг. Өнөөдөр цуйван хийх санаатай гурил зээрах гэтэл дотроос нь цустай, эмэгтэй хүний хэрэглэлтэй адил цаас гэрч ирлээ. “Алтан тариа” ХХК-тай холбогдох гэсэн боловч нэг ч утас нь холбогдохгүй байна. Үнэхээр гомдолтой байна. Харамсаж байна” хэмээлээ. Бид баримтжуулж авч үлдэхийн тулд доорх бичлэгийг хийсэн юм.

 

Энэ мэт иргэд нь итгэж найдан дотоодынхоо хүнсний бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг ч, хүнсний үйлдвэрүүд бидний нүднээс далд найдваргүй хүнсийг үйлдвэрлэн бүхий л зорилгоо мөнгө тийш залсаар байна.

chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих