Урсгал сөрсөн жолоочийг цагдаа нар торгохгүй

Яг одоо Сүхбаатарын талбайн зүүн талыг засварлаж байгаа учраас хаалттай байна. Гэхдээ өнөөдөр ашиглалтад ороход бэлэн болсон байгаа аж. Зам шинээр нээгдэхтэй давхцан энэ замаар хоёр урсгал явахаар болсон байна. Тодруулбал 40 гаруй жилийн турш зөвхөн хойд чиглэлд зорчдог байсан энэ зам хоёр чиглэлтэй болж байгаа юм.

Замын чиглэлийг ийнхүү шинэчилснээр Цэцэг төвөөс ирэх замын их ачаалал багсах юм байна. Замын цагдаагийн албаныхан ийнхүү тооцоолсны хажуугаар бас нэгэн мэдэгдэл хийлээ. Жолооч нар “шинэ” замд төөрөлдөж магадгүй учраас ойрын хугацаандаа урсгал сөрж орж ирсэн жолоочийг торгохгүй юм байна. Түүнчлэн тодорхой хугацаанд гэрлэн дохиогоор бус замын цагдаагаар зохицуулагдах гэнэ.

Ингээд Засгийн газрын ордон, Сүхбаатарын талбайг тойрсон урсгал нар буруу чиглэлтэй байдаг байсан бол энэ байдлыг үгүй хийлээ.

Д.Идэржаргал

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих